"Gap Year" хөтөлбөр

МАНАЙ GAP YEAR ХӨТӨЛБӨР

Гадаад, дотоодын шилдэг их, дээд сургуульд сурахаар тэмүүлж байгаа, хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхдүүдийн чадварыг хөгжүүлж, мөрөөдөлдөө хүрэх үүд хаалгыг нь нээж өгөх зорилготой.

БИД ТАНД:

  • Гадаадын их, дээд сургуульд элсэн ороход шаарддаг IELTS, TOEFL, SAT, ACT зэрэг шалгалтад урт хугацаанд суурьтай, үр дүнтэй бэлтгэх
  • Өөрийгөө таньж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход туслах МЭРГЭЖЛИЙН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН тестээр тодорхойлуулах
  • Гадаадад суралцахад шаардлагатай чадваруудыг эзэмших
  • Мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч, эссэ бичих боломжийг санал болгож байна. 

GАP YEAR ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн II дайны дараа зовлонд нэрвэгдсэн улс орнууд хүнд хэцүү амьдрал, шаналал гунигаа даван туулж, дахин болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга замыг хайж байв. Дайны дараа дэлхий дахинд төрөлт нэмэгдэж, baby booming үе эхэлснээр 1960-аад онд тэдгээр хүүхдүүд том болж, бусад улсад харилцан зочлох болов. Ингэснээр “Gap Year” гэх ойлголт үүссэн бөгөөд дайны үеэр хоорондоо байлдаж асан ард түмний ахуй амьдралтай танилцаж, эерэг хандлагыг дэлгэрүүлж эхэлсэн юм.

GAP YEAR ӨДГӨӨ

Энэхүү нэршлийн үндсэн утга өдгөө бага зэрэг өөрчлөгджээ. Сурагчид ахлах сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэхийн өмнө өөрийгөө таньж, цаашид ямар мэргэжлээр суралцахаа шийдэхийн тулд нэг жил орчмын хугацаанд завсарлага авахыг gap year гэж нэрлэдэг болсон. Энэ хугацаанд тэд:

  • Аялах
  • Сайн дурын ажил хийх
  • Суралцах
  • Өөрийгөө олон талаар хөгжүүлэх
  • Гадаад хэл сурах зэрэг зүйлсийг хийдэг.

GAP YEAR АВСНААР ТА ХОЖИХ УУ?

Та сайтар төлөвлөж, үр дүнтэй ашиглаж чадвал мэдээж хожно. Гол нь та зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. НЭГ жилийн хугацаанд дуртай зүйлээ олсноор та ДӨРВӨН жилийг үр ашиггүй өнгөрөөхөөс өөрийгөө аварч чадна.

ДАВУУ ТАЛУУД

  • Өөрийн хийх дуртай зүйлийг олох
  • Ирээдүйн карьераа тодорхойлон зөв мэргэжлээ сонгох
  • Их дээд сургуульд суралцах зорилгоо тодорхойлох
  • Гадаад хэл судалж, өөрийгөө хөгжүүлэх
  • Юм үзэж, нүд тайлах
  • Бие даан шийдвэр гаргахад суралцах
  • Бусад орны соёлтой танилцах
  • Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурна.

ТА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЧАТБОТООС АВНА УУ.