Бид танхимын сургалтаас гадна яриа, бичиг болон дүрмийн дугуйланг хичээлийн хөтөлбөрт багтаан, долоо хоног бүр тогтмол явуулдаг нь манай боловсролын төвийн нэгэн давуу тал юм. Эдгээр дугуйланг дундаас дээш буюу 4-8 дугаар түвшний суралцагчдад онцгойлон зориулсан.

IELTS, TOEFL-ийн бэлтгэлийн өмнөх үед зориулан дугуйлангийн хөтөлбөрөө зохиодог тул та дээрх шалгалтад бэлдэж байгаа бол манай клубээр заавал аялаарай.

Бид англи хэлний VII дээш түвшингийн суралцагч нартаа зориулан “Гэгээ” номын клубээ нээлээ. Манай төвийн англи хэлний сургалтын VI түвшинг дүүргэснээр суралцагчид энгийн үг хэллэгтэй романаас эхлээд ямар ч уран зохиолын номыг бие даан унших чадвар эзэмшдэг. Тиймээс суралцагч, багш нар хамтран сар бүр нэг номыг онцолж, хоёр долоо хоног тутам уулзан сонгосон номынхоо талаар ярилцахаар боллоо. Ингэхдээ сүүлийн үед дэлхий дахинд шуугиан тарьж, олон сая хүнээс сайн үнэлгээ авсан non-fiction зохиолыг сонгоно.

Тухайлбал,

Michelle Obama – “Becoming”

Daniel Goleman – “Emotional Intelligence,

Eckhart Tolle – “Power of Now”

Yuval Noah Harari – “A Brief History of Humankind”

Mark Manson – “The Subtle Art of Not Giving a F*ck”

  1. Энгийнээс хамгийн төвөгтэй хүртэл бүх дүрмийг эхнээс нь зааж, цагийн ялгаа, хэрэглээ, онцлогийн талаарх нарийн ойлголтуудыг дэлгэрэнгүй тайлбарладаг
  2. Багш-суралцагч хамтарч хичээл заах бөгөөд энэхүү арга барил нь дүрмийг
    гадарлаж биш доторлож ойлгоход хамгийн тусгай
  3. Тараах материал, дасгал ажлуудтай
  1. Эссег ойлгох, нарийн бүтэц, дараалал, бичих арга барилыг сайн эзэмшихэд
    тусалж, хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаанаас зайлсхийхэд сургадаг
  2. TOEFL, IELTS-ийн шалгалт болон тэтгэлэгт зориулан хэрхэн амжилттай эссе
    бичих талаар know-how заадаг
  3. Суралцагчдын бичсэн эссег шалгаж, зөвлөгөө өгдөг
  1. Хятад хэлний 2-р түвшнээс эхлэн дунд түвшний ярианы чадвараа
    хөгжүүлэх зорилготойгоор суралцагчдыгаа багаас нь бэлддэг.

удахгүй болох арга хэмжээнүүд