ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД

Товч танилцуулга

Болдбаатарын Билгүүн

Тэрээр 2006 онд АНУ-ын Лигийн Их сургуулийг төгссөн бөгөөд Нью Йорк хот, Нью Жерсид 4 жил ажлын туршлага хуримтлуулсны дараа 2010 онд эх орондоо буцаж ирсэн. 2015 он хүртэл PwC, Ньюком групп, Номадик экспедишнз монголия зэрэг компаниудад аудит, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан. 2016 оны 1-р сард тэрээр "Гэгээ" боловсролын төвийг үүсгэн байгуулж, аавынхаа гаргаж ирсэн энэхүү өвөрмөц заах аргаар БОГИНО ХУГАЦААНД гадаад хэлийг үр дүнтэй сургах дээр төвлөрөн ажиллаж ирсэн.

Болдбаатарын Билгүүн

Тэрээр 2006 онд АНУ-ын Лигийн Их сургуулийг төгссөн бөгөөд Нью Йорк хот, Нью Жерсид 4 жил ажлын туршлага хуримтлуулсны дараа 2010 онд эх орондоо буцаж ирсэн. 2015 он хүртэл PwC, Ньюком групп, Номадик экспедишнз монголия зэрэг компаниудад аудит, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан. 2016 оны 1-р сард тэрээр "Гэгээ" боловсролын төвийг үүсгэн байгуулж, аавынхаа гаргаж ирсэн энэхүү өвөрмөц заах аргаар БОГИНО ХУГАЦААНД гадаад хэлийг үр дүнтэй сургах дээр төвлөрөн ажиллаж ирсэн.

Доржсүрэн овогтой Болдбаатар

Хятад хэлний нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч доктор (Ph.D), профессор Доржсүрэн овогтой Болдбаатар. “Хуанжу Гэг”, “Чингис”, “Хубилай”, “Чонон сүлд” гэх мэт 1500 гаруй киноны анги, 40 гаруй ном зохиол орчуулсан зохиол орчуулсан нэрт дуун хөрвүүлэгч доктор (Ph.D), профессор Д.Болдбаатар нь манай төвийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд өдгөө зөвлөх багшаар ажилладаг

БИДНИЙ ТУХАЙ

Товч түүх

“Гэгээ” боловсролын төв нь 2016 онд ХЯТАД хэлийг монгол гэр сургалтын арга барилаар зааж эхэлсэн нь суралцагч нарт өндөр үр дүн гарч тухайн арга барилыг улам боловсронгуй болгон хөгжүүлж АНГЛИ, ЯПОН хэлийг зааж эхэлснээр өдгөө хөтөлбөр, арга зүй бүрэн боловсорч үйл ажиллагаагаа өргөжүүлэн 20 гаруй багш, ажилчинтай болсон байна. Энэ нь суралцагчид сэтгэл ханамжтай байж бидэнд үргэлж итгэж ирсний үр шим билээ. 

БИДНИЙ ЗОРИЛГО

Бид өөрсдийн боловсруулсан онцгой заах арга барил, маш сайн хөтөлбөрөөр дамжуулан олон мянган монгол хүнд гадаад хэлийг богино хугацаанд, өндөр үр дүнтэйгээр эзэмшүүлэх зорилготой.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

...Гадаад хэл бол дангаараа эрдэм биш. Харин уран зураг, хөгжим, бүжиг, сонгодог урлаг нь хүнд гоо зүйн төдийгүй хувь хүний хүмүүжил олгодог эрдэм юм. Хүүхдийг багаас нь олон зүйлд сонирхолтой, хоббитой, хүмүүжилтэй, өөрийн гэсэн ертөнцтэй болгон хүмүүжүүлж, суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Үүний дараа тэр бэлтгэгдсэн хөрсөн дээр гадаад хэл, математикийг заахад хүүхэд төвөггүй сурчихдаг. Хүмүүс гадаад хэлтэй бол боловсролтой, мундаг хүн болчихлоо гэж боддог нь буруу. Боловсролтой хүн гэж зөв хандлагатай, сэтгэлийн хаттай, дайчин, өөртөө юу хэрэгтэйг мэддэг хүнийг хэлнэ. Тиймээс хүүхдүүдэд ийм орчин, боломжийг олгосон сургуультай болох нь бидний мөрөөдөл.

ДАВУУ ТАЛУУД

Яагаад бид гэж?​

"Гэгээ" боловсролын төвийн арга барил

  • Д.Болдбаатар багшийн 20 гаруй жил Хятад хэл судалж, оюутан сурагчдад хятад хэл заах явцдаа тухайн хэлийг хамгийн сайнаар сургах арга барилыг гаргаж ирсэн. Энэ нь ямар ч хэлийг сурахдаа системтэйгээр, зөв дэс дараалалтайгаар, хурдан хугацаанд өндөр түвшинд хүрэхээс гадна хэл сурах арга барилыг эзэмшүүлэх юм. Энэхүү аргаа англи, япон хэл дээр нэвтрүүлсэн байна.
  • Манай төв нь Англи, Хятад, Япон хэлийг анхан шатнаасаа ЧАНГА ДУУГААР УНШИХ аргаар хичээл нь ордог. Үгсээ ч мэдэхгүй хүүхэд ч багшийгаа дагаад сонсоод уншиж хичээллэнэ. Чанга дуугаар уншихын давуу тал нь тухай хэлний орчинг бүрдүүлж өгдөг. Сонсох, Унших, Ярих, Бичих чадварыг анхан шатнаасаа зэрэг суралцаад явах боломжтой билээ. Жишээлбэл: Англи хэлний 1-4 түвшиндээ унших аргаар түвшин бүрт тохирсон ном уншина. Бүтэн ном уншихдаа өгүүлбэр бүрийн утгыг найруулж оновчтой гаргах, дүрмийн хэрэглээ, үгний олон салаа утга мэдэх , тогтсон хэллэг ялгаж сурах зэргийн маш ойлгомжтойгоор зөв суурьтайгаар сургадаг. Хэл сурах хамгийн чухал зүйл нь тухайн хэл дээрээ сэтгэж сурах байдаг. Сэтгэлгээг суулгах арга нь уншилт юм. Англи хэл дээр, хятад хэл дээр уран зохиолыг ном уншаад ойлгож байгаа тохиолдолд тухай хүний бичгийн чадвар, ярианы чадвар ч мөн тэр хэмжээндээ сайн хөгжсөн байдаг.
  • Тиймээс манай сургалтын төв нь ямар чадварыг ямар үед яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр цогц , системтэйгээр хөтөлбөрөө боловсруулсан байдаг билээ.
  • Зөвхөн гадаад хэл сураад зогсохгүй хувь хүнд хэрэгтэй олон чадваруудыг давхар хөгжүүлж байдаг.

Манай сургалтын давуу талууд:

  • Хэл сурах арга барилд сургадаг
  • Маш богино хугацаанд үр дүнгээ мэдэрдэг
  • Анхаарал төвлөрөх чадварт сургадаг
  • Ном унших хөтөлбөрөөр тухайн хэлний бүх чадварыг системтэйгээр гүнзгийрүүлэн сайжруулдаг
  • Цөөн хүнтэй тул хүн бүртэй тулж ажилладаг
  • Чадварлаг багш нартай
  • Танхимын сургалт дүрмийг дангаар зааж залхаахгүй
  • Нэмэлт клубтэй
  • Гадаад багштай
  • Тав тухтай орчин
  • Сургалтын олон төрлийн хэрэгсэл ашигладаг

"Гэгээ" боловсролын төвийн сургалтын төрлүүд:

  • Англи, Хятад, Япон хэлний Ерөнхий мэдлэг дээшлүүлэх сургалт. Нийт 8 түвшинтэй.
  • Мэргэжлийн англи хэл / IT English , Accounting & Finance, Business & Marketing, HR Management/
  • Бизнесийн хятад хэл
  • Хятад хэлний хүүхдийн сургалт / 4-7 нас, 8-13 нас/
  • Англи хэлний хүүхдийн сургалт / 4-7 нас, 8-13 нас/
  • Математикийн сургалтууд- ЭЕШ бэлдэх, SAT бэлдэх
  • Хятад, Японы засгийн газрын тэтгэлэгт бэлдэх ангиуд
  • 4-6 насны цагаан толгой болон зургийн хичээл
  • Ганцаарчилсан сургалт

МАНАЙ ХАМТ ОЛОН

Мэргэжлийн баг

Билгүүн

Б.Билгүүн

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
Ууганзаяа

Д.Ууганзаяа

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР
Болор-Эрдэнэ

М.Болор-Эрдэнэ

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАР
Сондор

Б. Сондор

ХЯТАД ХЭЛНИЙ БАГШ
Гэрэлтуяа

Ц.Гэрэлтуяа

Анли хэлний багш
Баяр

Т. Баяр

Төслийн менежер
Бямбаноров

Э. Бямбаноров

ДИЗАЙНЕР
Маралмаа

Х. Маралмаа

МЕНЕЖЕР
Ганчөдөр

Г.Ганчөдөр

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
Наранжаргал

М. Наранжаргал

Анли, Япон хэлний багш
Мөнх-Эрдэнэ

О.Мөнх-Эрдэнэ

Хятад хэлний багш
Буянжаргал

Г. Буянжаргал

Англи, Хятад хэлний багш
Untitled

Sarah Portell

Анли хэлний багш
Untitled

Т.Энхжин

Хятад хэлний багш
Untitled

Оюун-Эрдэнэ

Анли хэлний багш
Untitled

Rob Van Waardenburg

Анли хэлний багш