ЯАГААД ХҮМҮҮС ГАДААД ХЭЛИЙГ УДААН СУРДАГ ЮМ БОЛ?

Та эх хэлээ сурахдаа дүрэм үзэж, үг цээжилж байсан уу? Үгүй л болов уу. Бидэнд аливаа зүйлийг сурах байгалиас заяагдсан мэдрэмж байдаг. Тэрхүү мэдрэмжээс өөрөөр зааж эхлэхэд хүн хүлээж авахдаа маш удаан байдаг тул үр дүн багатай.

ТА БУСАД ОЛОН ЗУУН ХҮНИЙ АДИЛААР НЭГ ТҮВШИНД ОЧООД ГАЦЧИХАВ УУ?
Тэгвэл зөв аргаар сурснаар ямар үр дүнд хүрдэг талаар манай суралцагчдын сэтгэгдэлтэй танилцана уу

Яагаад “Гэгээ” вэ?

Бид англи, хятад, япон хэлийг өөрийн боловсруулсан өвөрмөц аргаар маш богино хугацаанд, өндөр үр дүнтэйгээр заадаг. Манай арга барил таны мөнгө, цагийг хэмнэхээс гадна сурах хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг танд суулгаж өгнө. Онцгой хөтөлбөр, ур чадвартай багшийн заах арга зүйг сэтгэл тогтох буюу анхаарал төвлөрөлтэй хослуулж сургалтаа явуулдаг нь манай давуу тал юм.

Сэтгэл тогтох: Эрдэм сурахын үндэс нь сэтгэл тогтох юм. Сэтгэл тогтох гэдэг нь та одоо цагтаа төвлөрч, анхаарлаа нэг чигт хандуулахыг хэлнэ. Суралцаж байх хугацаандаа хичээлдээ 100 хувь төвлөрөх гэж энгийнээр ойлгож болно. Сэтгэлээ тогтоож чадсан цагт л хүн эрдэм сурч, өөртөө шингээж чаддаг

Онол: Манай сургалт НОМЫГ ЧАНГА ДУУГААР УНШААД ТУХАЙН СЭТГЭЛГЭЭГ ЗӨВ ОЙЛГОЖ ОРЧУУЛАХ байдлаар явагддаг. Энэхүү аргад суралцсан хүн тухайн хэлний мэдрэмжийг өөртөө суулгаж, унаган хэлтэй хүн шиг сэтгэж сурдаг нь хамгийн том давуу тал юм. Үгийг дангаар нь цээжилж, дүрмийг салангид үзэхээс илүү зохиол унших явцдаа үг болон дүрмийн хэрэглээг аяндаа, зөв сурдаг. Түүнчлэн унших, сонсох, бичих, ярих чадвар зэрэг хөгжнө

Практик: Сургалтын хөтөлбөрт киноны, дүрмийн болон эссе бичлэгийн клуб багтсан. Түүнээс гадна долоо хоногт нэг удаа гадаад багш ярианы хичээл ордог. Ингэснээр хэлийг хэрэглээнд оруулж, сурсан мэдлэгээ улам бататгадаг. 

ТА “ГЭГЭЭ”-Д ХЭР УДААН СУРАЛЦАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? ЯМАР ЧАДВАР ЭЗЭМШИХ ВЭ?

Хэрвээ та хэлний мэдлэгээ:

  • Анхан шатнаас дунд шатанд хүргэх хүсэлтэй бол манай гурван шатны хичээлд буюу 1.5 сар суралцах шаардлагатай

Гарах үр дүн: Хялбаршуулсан зохиолуудын хамгийн дээд түвшний ном зохиол, “Voice of America” сайтан дахь дунд түвшний мэдээ, нийтлэл уншиж ойлгодог болно.   

  • Дунд шатнаас ахисан дунд шатанд хүргэх хүсэлтэй бол 1 сар суралцана.

Гарах үр дүн: Та эх зохиол уншихаас гадна кино, ситком цуврал үзэж, подкаст сонсож ойлгодог болно.

  • Гүнзгий шатнаас академик түвшинд хүргэх хүсэлтэй бол 4 сар суралцана.

Гарах үр дүн: Та академик түвшний судалгаа хийх, бичих, гадаадын нэр хүнд бүхий сонин, сэтгүүлийн нийтлэл, мэдээ, нэвтрүүлэг үзээд ойлгодог болно.

Бид 6 сарын хугацаанд таны англи хэлийг академик түвшинд хүргэнэ.

IELTS-н 7 оноо

TOEFL-н 90 оноо амлаж байна.

ТАНД ЯМАР БАГШ НАР ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

Бид багш нараа сонгохдоо хувь хүний бусдад эрдэм түгээх чин хүсэл, хандлага, төлөвшлийг чухалчлан хардаг. Түүний дараа өөрсдийн арга барилдаа тодорхой хугацаанд сургаж бэлддэг. Манай багш нар бүгд гадаадад сурч, ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, тухайн орны ард түмний сэтгэлгээг мэдэрсэн байдаг нь хичээлийг улам сонирхолтой болгодог. 

МАНАЙ ТӨВД СУРЧ ЭХЛЭХИЙН ТУЛД ТА ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Манай төв дээр ирж түвшингээ үнэгүй тогтоолгоно -> хичээлийн хуваарьтай танилцана ->  бүртгүүлнэ. Ингээд л бол оо.

Манай төв 7 хоног бүр шинэ элсэлт авдаг тул ТА ХЭЗЭЭ Ч ХОЦРОХГҮЙ. Цагийн хувьд 8-21 цагийн хооронд 2 цаг тутамд анги хичээллэдэг.

Та дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж сэтгүүл хэлбэрээр авна уу.

Хэрвээ та бүртгүүлэх болон үнийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дараарай.